Шууд Chart

“Hanburger Morgenpost” сонины байр халдлагад өртжээ

2015-01-12 16:41:21

Германы Хамбург хотын “Хамбург Моргенпост” сонины байр гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн талаар AFP агентлаг мэдээлэв. Цагдаа нарын мэдээлснээр хэрэг гарах үед редакцид хүмүүс байгаагүй аж. Гэмт этгээдүүд сонины байр руу шатах, тэсрэх шингэнтэй бодис цацсан байна.

Тус сонин Парисын “Чарли Хэбдо” сэтгүүлийн шог зургийг сониндоо нийтэлснийхээ төлөө халдлагад өртсөн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагынхан таамаглаж байгаа ажээ.

Одоогоор хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр баривчилсан байна.
 


“Hanburger Morgenpost” сонины байр халдлагад өртжээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй