Бразилийн Сан Пауло болон Рио де Жанейро хотод өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт автобусны тасалбарын үнэ 3.0 реалаас 4.0 болж нэмэгдсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн 2000 гаруй хүний “Үнэгүй зорчицгооё” жагсаал тус хотуудад зохион байгуулагдсан байна.
Жагсагчдыг тараахын тулд цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч ашигласан гэж зарим эх сурвалжууд мэдээллээ.
Рио хотын прокурор автобусны тасалбарын үнийн өсөлтийг 3.20 реалд тогтоон барих ёстой хэмээн мэдэгдсэн ч автобусны компаниуд үнээ 4.0 реал болгон нэмсэн юм. Автобусны компаниуд энэ тухай “Оюутнуудыг үнэгүй зорчуулж байгаа, мөн чанаргүй автобуснуудыг солих шаардлагатай учраас тасалбарын үнийг нэмсэн” гэж тайлбарлажээ.
| Бразилд “Үнэгүй зорчицгооё” хөдөлгөөнийг өрнүүлжээ | ||
| Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.