Шууд Chart

Умард Солонгос хиймэл дагуулаа сансарт амжилттай байршуулжээ

2016-02-11 11:36:48

2013 оны усан могой жил гарснаас хоёр хоногийн дараа цөмийн бөмбөг туршиж байсан Умард Солонгос энэ оны цагаан сараар ч мөн дэлхий нийтэд гэнэтийн бэлэг барихаа мартсангүй. Тус улс хоёрдугаар сарын 8-наас 25-ны хооронд харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж байгаагаа олон улсад мэдэгдсэн ч, үүнээсээ нэг хоногийн өмнө буюу Хятадын билгийн тооллоор битүүний өдөр хиймэл дагуул тээвэрлэсэн пуужингаа хөөргөжээ.

Мягмар гарагт Умардын эрх баригчид "Кванмёнсон-4" гэх нэртэй энэхүү харилцаа холбооны хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд амжилттай байршсан болохыг төрийн мэдлийн төв телевизээрээ дамжуулан олон нийтэд зарласан байна. Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг Ким Чен Ир Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэкту уулын өвөрт мэндэлж, энэ үеэр тэнгэрт алтан гадас од тодрон үзэгдсэнээр Умардын ард түмэн шинэ удирдагч нь мэндэлснийг мэдсэн гэх домог яриа байдаг.

Умард Солонгосын хиймэл дагуул ийнхүү амжилттай хөөрснийг тохиолдуулан тус улсын нийслэл Пхеньянд баярын жагсаал зохион байгуулсан байна. Кванмёнсон хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай байршуулсан нь улсынх нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг харуулсан түүхэн чухал үйл явдал гэж Умардын эрх баригчид мэдэгджээ.  Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориглосон байдаг учраас тус пуужинг хөөргөсөн явдал олон улсын зүгээс ширүүн шүүмжлэл дагуулаад байна.


Умард Солонгос хиймэл дагуулаа сансарт амжилттай байршуулжээ  
Үзсэн: 3031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.12.xxx [202.179.12.xxx] 2016-02-12 21:57
эх орныхоо төлөө зүрх нь цохилдог удирдагч юм байна даа харин манайх гадныханд баялгаа идүүлээд өөрсдөө гуйлгачин царайлаад л суугаад байх юм даа
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2016-02-12 10:56
Hoid solongosiin udardagch bas mundag hun yum daa. Avilgad idegdsen manaih shig ulsad yag baihaar hun yum.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-02-12 09:28
Яагаад болохгүй гэж. АНУ,Хятад орсоос юугаараа ялгаатай юм бэ. Сансарт хүрсэн амжилтанд нь баяр хүргэе
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-12 01:11
За даа унэн гэхэд хэцуу л мэдээ байна.
183.177.98.xxx [183.177.98.xxx] 2016-02-11 17:59
Хойд Солонгос агуу юм аа агуу юм Уг нь бид нар ч тэднээс дутахгүй ард түмэн юмсан Даан ч бид нарын толгой дээр олигтой цэвэр цусны Монгол удирдагч алга даа Гэхдээ эд нар яагаад Австри гаралтай Гетлар шиг байж болдоггүй юм болдоо Байлдахдаа чухал биш эх орноо Гетлар шиг удирдан хөгжүүлээсээ Миний Монгол мандтугай
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-02-11 17:40
солонгосын дайны үед америкийн хорин мянган цэрэг бүслэгдсэн үед америкчууд цөмийн зэвсэг хэрэглэхгэ байсан. . хойдуудын болгоомжлол бас ч үндэстэй.
175.199.148.xxx [175.199.148.xxx] 2016-02-11 16:29
Mongoloos l deer ym chadaj bna shvv dee Hiimel daguul tuhain orni shinjleh yhaan tehnikiin hugjild asar ih ach holbogdoltoi bidnii mongol hashaa hadah hadaasaa ch hiij chadahgui baihad myndag l bna sh dee
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2016-02-11 15:07
Тиймээ. Доорх найзтай санал нэг байна. Сансарын уудам ертөнцийг Орос, Америк хоёрт ямар өмчлүүлээд өгцөн биш. Умард солонгосчууд мундаг юмаа. Сайн байна сайн байна гэхээс өөр юу хэлэхэв дээ.
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-02-11 15:07
ШҮҮМЖИЛ ШҮҮМЖИЛ ХЭНД ХАМААТАЙН ТА НАРЫН ШҮҮМЖЛЭЛ. УМАРД СОЛОНГОС БОЛ ТУСГААР УЛС. ТА НАРЫГ ЗҮГЭЭР БАЙХАД БӨМБӨГДӨНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ. МОНГОЛЫН ЭЛБЭГ МЭТ ШИГ АМЕРИК Л ШҮҮМЖЛЭХ ЮМ БОЛ БҮХ ЗҮЙЛ БОЛОХОО БОЛИЛОО, АРДЧИЛАЛ АЛГА БОЛЛОО ГЭЖ АЙЖ САНДАРЧ ГҮЙДЭГ НЬ БИ БИШ. МАНАЙ ОРОН БОЛ ОЙМСОО Ч ОЁНО, САНСАРТ ХИЙМЭЛ ДАГУУЛ Ч ХӨӨРГӨНӨ МЭДЭЖ АВЦГАА.. .
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-02-11 15:05
ШҮҮМЖИЛ ШҮҮМЖИЛ ХЭНД ХАМААТАЙН ТА НАРЫН ШҮҮМЖЛЭЛ. УМАХ СОЛОНГОС БОЛ ТУСГААР УЛС. ТА НАРЫГ ЗҮГЭЭР БАЙХАД БӨМБӨГДӨНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ. МОНГОЛЫН ЭЛБЭГ МЭТ ШИГ АМЕРИК Л ШҮҮМЖЛЭХ ЮМ БОЛ БҮХ ЗҮЙЛ БОЛОХОО БОЛИЛОО, АРДЧИЛАЛ АЛГА БОЛЛОО ГЭЖ АЙЖ САНДАРЧ ГҮЙДЭГ НЬ БИ БИШ. МАНАЙ ОРОН БОЛ ОЙМСОО Ч ОЁНО, САНСАРТ ХИЙМЭЛ ДАГУУЛ Ч ХӨӨРГӨНӨ МЭДЭЖ АВЦГАА.. .
89.103.253.xxx [89.103.253.xxx] 2016-02-11 14:26
bolj sain bna mash ih demjij bna sansar yamar amerik oros 2 iin umch uu tiimee

Бидэнтэй нэгдээрэй