Шууд Chart

Тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах хэрэг өсчээ

2013-12-12 10:59:03

АНУ-ын Нью-Йорк  хотод тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах гэмт хэрэг өссөн байна. Автомашины хулгай нь зохион байгуулалттайгаар хүрээгээ улам тэлж, автомашин борлуулагч сүлжээнүүдийг ч хамрах болжээ. Тус хотод  энэ жилд л гэхэд 2,4 сая ам.долларын үнэ бүхий 48 ширхэг тансаг зэрэглэлийн автомашин алдагдсан бөгөөд  энэ хэрэгт  холбогдуулан 18 сэжигтнийг шалгаж байгаа гэнэ. Тэдгээр сэжигтнүүд хулгайлсан тээврийн хэрэгслийн дугаарыг өөрчлөн, өөр хүний нэр дээр хуурамч бүртгэл үүсгээд, өөрсдийн мэдэлд байдаг автомашины борлуулалтын цэгүүдээр зардаг байсныг тогтоожээ. Тэд өөрсдийн хулгайлсан "Bentley" автомашиныг 196.000 ам.доллар, "Mercedes-Benz"-ийг 105.000 ам.доллароор тус тус худалддаг байсан тухайгаа сэжигтнүүд мэдүүлсэн байна.


Тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах хэрэг өсчээ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй