Шууд Chart

Тосгоны иргэн өндөр хүчдлийг эсэргүүцэн амиа егүүтгэжээ

2013-12-16 09:06:27

БНСУ-ын Кёнгнам аймгийн Милянг тосгоны оршин суугчид хагас жилийн турш эсэргүүцэн жагссаар байна. Тэд тосгоны уулан дээгүүр дамжин өнгөрөх өндөр хүчдлийн шонг босгохыг өнөөдрийн хүртэл эсэргүүцсээр байгаа юм. Гэвч энэ байдлыг нь үл тоомсорлон ажлыг хүчээр эхлүүлжээ. Улс орны эрх ашгийн үүднээс зайлшгүй хийгдэх ажил хэмээн эхлүүлснээс тэмцэл хурц хэлбэрлүүгээ ороод байна. Өөрөөр хэлбэл үүнийг эрс тууштай эсэргүүцэж ирсэн тус тосгоны оршин суугч 68 настай Ким газар тариалангийн зориулалттай хор уун амиа егүүтгэжээ.

Амиа алдсан Кимд хүндэтгэл үзүүлэхээр тосгоны оршин суугчид Сөүл хотын төв талбайд хүндэтгэл үзүүлэхээр цугласан боловч цагдаагийн газраас тэдэнд зөвшөөрөл өгөөгүй юм. Төв талбай руу нэвтрэхийг оролдсон иргэд Сөүл хотын ойролцоо түр саатаад байгаа бөгөөд тэд талийгаачийг олон нийтэд таниулахыг зорьж байна. Тосгоны оршин суугчдын тэмцэл өнөөдөр үргэлжлэн идэвхжих ажээ.

Тосгоны иргэн өндөр хүчдлийг эсэргүүцэн амиа егүүтгэжээ  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй