Шууд Chart

Умард Солонгосын төв телевиз цаазын талаар мэдэгдэл хийжээ

2013-12-16 09:59:08

Өнгөрсөн Баасан гарагт Хойд Солонгос улс , Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жонг Сог Тэдэд цаазаар авах ял оноосон тухайгаа өөрийн мэдээллийн сувгаар албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Энэхүү мэдээллийг гарснаас хойш төд удалгүй цаазыг гүйцэтгэсэн тухай мэдээллийг мөн албан ёсоор мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан түүнийг гэр бүлээс гадуур бүсгүйчүүдтэй холбогдсон, улсын сан хөмрөгөөс валют завшсан, төрийн эргэлт хийхийг завдсан зэргээр үндэслэн улс орныхоо эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Гэтэл дээрх мэдээллээс гадна түүнийг цаазаар авах болсон шалтгаанаа улсын төв телевиз гэрэл зурагтай тайлбар хийжээ. Өөрөөр хэлбэл Удирдагч Ким Жонг Ынийг өнгөрсөн хоёрдугаар сард намын их хуралд үг хэлж байхад нагац хүргэн ах Жонг Сог Тэг нь түүнийг үл тоон суудал дээрээ цэх шулуун суугаагүй, хажуулдаж суусан, Улс эх орны хувь заяатай холбоотой амин чухал асуудал хэлэлцэх, шийдвэрлэх үеэр анхаарлаа өөр тийш хандуулан үл тоодог, Удирдагчийг үг хэлсний дараа алгаа чанга, хурдан алга таших ёстой байдал зөөлхөн, хэдхэн удаа алгаа таших, иргэдтэйгээ уулзаж явах үеэр Ким Жонг Ынийг өмдний халаасандаа гараа хийн зогсож байхад үл хүндлэх хэлбэрээр гараа нуруундаа үүрдэг, түүнчлэн түүнтэй адил гараа халаасандаа хийдэг зэрэг хувийн биеэ авч яваа байдал нь зохисгүй, доголдолтой байдаг зэргийг төв телевизээрээ онцлон дурдаж, буруутгажээ.
 
 
Түүнчлэн  Жонг Сог Тэг нь Удирдагч Ким Жонг Ынийн итгэл найдварыг алдаж , түүнтэй хамгийн ойр дотно ажиллаж байхдаа нам засгийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулж,  өөрийн гэсэн хүрээллийг бий болгосныг таслан зогсоосон гэв. Умард Солонгос улсын Чусонг Жунанг телевиз энэ тухай мэдээг түгээхдээ цахилгааны хязгаарлалтанд удаан хугацаагаар ороод байсан дүүрэг , айл өрхүүдийн цахилгааныг нь хүртэл түр холбож , бүгд цугларан үзэхийг албадан шаардсан байна.
 
 
 

Умард Солонгосын төв телевиз цаазын талаар мэдэгдэл хийжээ  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй