Шууд Chart

Умардчууд Их Удирдагчаа дурсан гашуудав

2013-12-18 10:30:19

Өчигдөр Умард Солонгос Улс орон даяар их удирдагч Ким Жонг Илийн таалал төгссөний хоёр жилийн ойг гашуудан дурсав.

Пёнгянг хотод энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан хүндэтгэлийн хурал хийжээ. Хуралд Удирдагч Ким Жонг Ын өөрийн биеэр оролцсон юм. Харин Умард Солонгосын тэргүүн хатагтай болон өнгөрсөн 7 хоногт цаазаар авахуулсан нагац хүргэн ахынх нь эхнэр Ким Кёнг Хи нар ирээгүй байлаа.

Энэхүү дурсан гашуудах арга хэмжээг Чусонг Жунганг телевиз шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд иргэд хөдөлмөрчид Их Удирдагчийнхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.


Умардчууд Их Удирдагчаа дурсан гашуудав  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй