Шууд Chart

Монголын тухай нэвтрүүлгийг 2,2 сая үзэгчид үзжээ

2013-12-18 11:07:57

Өнгөрсөн сарын 15-нд Францын “Франс-3” телевизийн сувгаар “Чингис Хааны Эх Орон Монгол”  баримтат нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлжээ. Тус нэвтрүүлгийг “Зүүдэнд ба Сэрүүн” хөтөлбөрийн  хүрээнд Таня Юнгийн санаачилгаар бүтээсэн байна.  Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийн малчин айлын амьдрал, Хөвсгөл нуурт болсон морьдын уралдаан, мөсний баяр, Алтай бүргэдчдийн тухай сонирхолтой үйл явдлуудыг харуулжээ. Тус нэвтрүүлгийг 2,2 сая үзэгчид үзсэн ба энэ нь телевизийн нийт зах зээлийн найман хувийг эзэлсэн байна.


Монголын тухай нэвтрүүлгийг 2,2 сая үзэгчид үзжээ  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй