Шууд Chart

АНУ түгшиж буйгаа илэрхийлэв

2013-12-19 16:05:05

НАТО-гийн дорнод зүгийн ойролцоо ОХУ пуужингаа байрлуулсанд АНУ түгшиж буйгаа илэрхийллээ. Сүүлийн үеийн “Искандер-М” тактикийн зориулалттай пуужинг ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулаад байгаа юм.

Харин энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Биднийг Искандеруудаа (тактикийн пуужингууд) буруу газарт байрлуулсан гэсэн шуугиан саяхнаас тархлаа. Бид пуужингуудаа Оросын газар нутгийн хаана ч, хүссэн газартаа байрлуулж болно” хэмээн Москвагийн их сургуулийн оюутнуудтай уулзах үеэр мэдэгджээ.
ОХУ нь пуужингаа нутгийнхаа баруун хэсэгт буюу Калинград мужид байрлуулаад байгаа билээ.

АНУ түгшиж буйгаа илэрхийлэв  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй