Японы нийслэл Токио хотын захирагч Наоки Иносе сонгуулиас өмнө дуулиан тарьж байсан сүлжээ эмнэлгээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, улмаар огцорчээ. Тэрээр уг сүлжээ эмнэлгийг эзэмшдэг Токушукай компаниас 50 сая иенийг хувьдаа авсан зээл байсан хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ Иносе зээлээ эргүүлэн төлсөн бөгөөд огцорч байгаа шалтгаанаа өөрийнхөө талаар бий болсон эргэлзээг арилгаж чадсангүй хэмээн тайлбарлажээ. Тэрээр өнгөрсөн оны 12 сард дэлхийн хамгийн том хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог Токиогийн захирагч болж байсан юм. Ноён Иносе 2020 оны Олимпийг зохион байгуулах эрх авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгд тооцогддог ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
| Токио хотын захирагч огцорлоо | ||
| Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.