Хятадад урлаг соёлын оддыг оролцуулсан телевизийн бүх концерт, шоу нэвтрүүлгийг тайзнаа тоглуулах болон эфирт гаргахаасаа өмнө хоёр сарын өмнө бүртгүүлсэн байх ёстой болжээ.
Ийм төрлийн нэвтрүүлгийн тоог цөөрүүлж, цаашлаад төсөв зардал хэмнэх үүднээс БНХАУ-ын Урлаг, Хэвлэл мэдээлэл, Радио, Кино, Телевизийн улсын агентлаг ийм журам гарсан байна. Өнгө алагласан чамин хээнцэр телевизийн нэвтрүүлгүүдээс аль болох татгалзах нь Хятадын эрх баригчдын зорилгот ажлын нэг хэсэг юм байна. Цаашлаад олныг хамарсан цэнгээнт нэвтрүүлгүүд илт хээнцэр, олны чихийг сортойлгох дуулиан шуугианаас зайлсхийж, оюуны болоод гоо зүйн чанар үр өгөөжид илүүтэй анхаарах хэрэгтэй гэж дээрх агентлагаас журамлажээ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн жил Хятадын эрх баригчид улсынхаа нийт цэнгээнт шоу нэвтрүүлгийн 2/3-ийг хааж, хориглосон юм.
| Хятадын телевизүүд цэнгээнт шоунаас татгалзана | ||
| Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.