Шууд Chart

Энхийг сахиулагчид гал нээжээ

2013-12-26 09:42:30

Өнгөрсөн Даваа гарагт Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Бангуй хотын нисэх буудлын ойролцоо Ерөнхийлөгчөө эсэргүүцэн иргэд тайван жагсаал хийжээ. Жагсаалыг тараахаар НҮБ-ын мандат доор энхийг сахиулж буй хүчний албан хаагчид гал нээжээ. Энэ үеэр жагсагчид үймж нэг иргэн суманд өртөн амиа золгүйгээр алдсан байна.

Жагсагчид одоогийн Ерөнхийлөгч Мишель Джотодиаг огцрохыг шаардаж байна. Тус улсад болж буй цэргийн эргэлт нь анхны тохиолдол биш, 1960 оноос эхэлсэн удаа дараагийн цэргийн оролцоотой төрийн эргэлт бөгөөд Мишель Джотодиагийн удирддаг “Селека” зэвсэгт босогчдын бүлэглэл хамгийн сүүлд төрийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан ажээ.
Бангуй хотод дахь Африкийн Улсуудын Холбоо нь Энхийн сахиулагчдийг удирдаж байгаа юм. Тиймээс өнөөдрийн байдлаар Францын армийн 3700 орчим албан хаагчид тус улсад энхийг сахиулж байгаа юм.

Энхийг сахиулагчид гал нээжээ  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй