Шууд Chart

Сирийн сөргөлдөгч талууд Женев хотноо уулзалдана

2014-01-07 08:45:34

Сирийн сөргөлдөгч талуудын гурван өдрийн ширүүн тулааны улмаас 60 гаруй хүн амь эрсэджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас хойш тус улсын хойд нутгийн Алеппо хотод "Аль-Каида"-тай холбоотой бүлэглэл болон босогчдын бусад бүлэглэл хоорондын мөргөлдөөн хурцдаж эхэлсэн байна. Энэ хүчирхийлэл нь тус улсын иргэний дайныг зогсоох зорилготой энхийн бага хуралд саад болж болзошгүй.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын хүчнүүдийн эсрэг тэмцэлд "Аль-Каида"-тай холбоотой босогчдын оролцоо сүүлийн үед нэмэгдсээр байна. Гэхдээ эдгээр босогч гадаадын иргэдийг хулгайлж, бусад босогчтой сөргөлдөж байна гэж тус улсын Засгийн газрын эсрэг бүлэглэлүүд гомдол мэдүүлсээр байгаа юм.
Сирийн иргэний дайныг зогсоох арга замыг эрэлхийлэн хэлэлцэхээр олон улсын энхийн бага хурал ойрын өдрүүдэд болох юм. Тус олон улсын бага хуралд Сирийн Засгийн газар, сөрөг хүчин болоод гадаад улсуудын төлөөлөгчид энэ сарын 22-нд Швейцарийн Женев хотноо уулзалдах юм.


Сирийн сөргөлдөгч талууд Женев хотноо уулзалдана  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй