Шууд Chart

"ФИАТ" компани "Крэйслэр"-ийг худалдаж авлаа

2014-01-07 12:04:27

Италийн автомашин үйлдвэрлэгч "ФИАТ"  компани АНУ-ын томоохон авто машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох "Крэйслэр"  компанийг худалдаж авсан байна. АНУ-ын "United Autoworkers Union" байгууллага, "ФИАТ" болон "Крэйслэр"  компаниудын гурвалсан гэрээнд зааснаар "ФИАТ" компани 3,65 тэрбум доллараар "Крэйслэр" компанийн хувьцааны хяналтын багцийн 41.46 хувийг худалдаж авсан нь АНУ-ын нэгэн томоохон автомашин үйлдвэрлэгч өөр улсын компанийн мэдэлд бүрэн шилжих нөхцлийг бүрдүүллээ. "ФИАТ" компанийн энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа 13 хувиар өсч 6.70 еврогийн үнэд хүрсэн аж.
 


"ФИАТ" компани "Крэйслэр"-ийг худалдаж авлаа  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй