Шууд Chart

NHK шинэ ерөнхийлөгчтэй боллоо

2014-01-08 14:52:56

Япон улсын үндэсний олон нийтийн NHK компанийн шинэ ерөнхийлөгчөөр мэдээллийн технологийн шинжээч Кацуто Момии сонгогджээ.  Гурван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа одоогийн ерөнхийлөгч Масаюки Мацумото  2014 оны 1 дүгээр сарын 24-нд ажлаа хүлээлгэн өгнө.  Одоогийн байдлаар ноён Кацуто Момии мэдээллийн технологийн “Nihon Unisys” компанид ахлах зөвлөхийн ажил эрхэлдэг байна. Үүнээс өмнө нь Японы томоохон компаниудын нэг “Мицуи”-д ажиллаж байх хугацаандаа ноён Момии тус компаний АНУ дах салбарын ерөнхийлөгч, сүүлд нь толгой компанийн дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж байжээ. “Japan news” вэбсайтад мэдээлснээр, Ноён Момии мэдээллийн технологийн салбар дах судалгаа шинжилгээний ажлууд болон олон улсад ажиллах өргөн туршлага хуримтлуулсан хүн ажээ.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг
/


NHK шинэ ерөнхийлөгчтэй боллоо  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй