Шууд Chart

Ахыгаа мөнгөнөөс болж цаазалжээ

2014-01-08 16:36:36

Өнөөгийн Хойд Солонгосын удирдагчийн авга ах чухам юуны улмаас болж цаазлагдсан тухай мэдээлэл шинээр гарч ирсээр байна. Өмнөд Солонгосын тагнуулчдын олж авсан мэдээллээр бол авга ах Чан Сон Тэк нь санхүүгийн ашгаа Ким Чен Ун-тай хуваахдаа байнга зөрчилддөг байсан аж. Үүнд нь эгдүүцсэн Ким Чен Ун ямар ч хамаагүй аргаар ахыгаа зайлуулахыг хүссэн тул үнэнч албад нь ёсоор гүйцэтгэсэн байна.

Хойд Солонгсосын удирдагч Ким Чен Ун нь авга ахынхаа хамт Европын банк болон Швейцарийн банканд 40 орчим тэрбум ам.долларыг эзэмшдэг ажээ. Энэхүү мөнгийг нь авга ах нь хамтран захиран зарцуулдаг байсан байна. Харин  ах нь 20 мянган ам.долларыг бусад албан тушаалтны хамт үрсэнд дүү нь ийнхүү уурлаж, ахыгаа цаазлахад хүрчээ хэмээн тагнуулын мэдээнд онцолжээ.

Ахыгаа мөнгөнөөс болж цаазалжээ  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
65.29.238.xxx [65.29.238.xxx] 2014-01-09 01:35
setguulch nertei oronstogoo bitgii hudlaa mongolooroo setgej bijeed baidaa !! !
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-01-08 18:40
Za ugui bailgui dee

Бидэнтэй нэгдээрэй