Шууд Chart

Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон хулганууд хавдраар өвчилжээ

2014-01-11 13:18:36

Франц улсын Каен их сургуульд сүүлийн 2 жилийн туршид хийгдсэн "Хортон шавьж устгах бодист тэсвэртэй хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэшиш ба газар тариалангийн хортон шавьж устгах бодисийн урт хугацааны хор хөнөөл" сэдвээр хийсэн судалгааны аймшигтай үр дүнд хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон хулганууд маш том хавдартай болсон байна.

Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон судалгаанд хамруулсан 100 эм хулганы 70% нь 100 эр хулганы 50% нь том хавдраас болж үхсэн бөгөөд бөөр, элэгний архаг өвчтэй болжээ. Үүнээс үүдэн Монсанто үйлдвэрийн хортон шавьж устгах бодис болон хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг Орос, Австри, Болгар, Франц, Герман, Грек, Унгар, Люксенбург, Итали зэрэг улсуудад оруулахыг хорьсон байна. Мөн Австри улс Новартис, Монсанто, АгрЕво зэрэг 3 төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэ шишийг хорьсон импортоор оруулах, тухайн оронд энэ аргаар хүнс тариалахыг хориглоод байна.   Филиппин, Египт, Алжир, Бразил, Парагуай зэрэг улсуудад ч энэ хориг хэрэгжээд байна. АНУ-д маш олон тооны өргөдөл, гомдол саналын дагуу хориг тавихыг шаардаж хөдөлгөөн өрнөж байна.

Жич: Хувиргасан амьд организмын талаар товч мэдээлэл авахыг хүсьэл ЭНДЭЭС уншина уу...


Хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хоололсон хулганууд хавдраар өвчилжээ  
Үзсэн: 7096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-13 16:22
arai ch de
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2014-01-13 10:58
монголчууд бидэнд энэ талын мэдээлэл байхгүй идэж буй зүйл маань хаанаас ямар аргаар гарган авсан нь тодорхой биш байдаг уул нь гений өөрчлөлтөнд оруулсан бүтэгдэхүүн тусгай шошготой хүн өөрөө идэх идэхгүйгээ сонгох боломжтой байвал ирээдүйд хэрэгтэй л бна гэвч байдаггүй би энэ жимс, мах орлуулагч, америк тахиа хүнсний ногоо зэргээс айж л бна даа инженерүүд минь юм хийх л хэрэгтэй шүү хойч үеэ бодоод ч гэсэн хөдлөөч
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-12 17:49
манай улс яаж залилах вэ гэж л бодож байна
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-01-12 12:38
"Амьд организмаас гаралтай" гэдэг нь яг юу гэсэн үг болохыг тайлбарлаж өгнө үү. Тарихад нь хэрэглэдэг бордоог нь хэлээд байна уу?
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-01-11 16:39
үүнийг чинь анх америкт л хийсэн хэрэгжүүлсэн ажил шүү дэ. Тэд дэлхийг хүнсээр атгана гэж ийм хувирнасан улаан буудай, буурца, эрдэнэ шиш гаргаа биз дээ. Шинжлэх ухааны ололтыг мөнгө, зөвхөн мөнгөний төлөө л ашиглаж байна
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-11 16:33
америк хоол хортой монголд америк хоол олон болжээ KFC америк тахиа эрдэнэ шиш шар буурдаг
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-11 15:32
манай улс юу бодож бгаа бол

Бидэнтэй нэгдээрэй