Энэ сарын сүүлээр болох Сирийн талаарх энхийн бага хуралд оролцогч улсуудад хямралыг шийдэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Бан Ги Мүн ийн уриалсан байна.
НҮБ-ын зохион байгуулах энэ хурал Швейцарийн Женев хотноо нэгдүгээр сарын 22-нд болох юм.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засаг захиргаа болон тус улсын сөрөг хүчний төлөөлөгчид уг бага хуралд оролцох аж. Мөн 30 гаруй улс хуралд өөрийн төлөөлөгчөө илгээхээ мэдэгдээд байна. Сирийн хямралыг шийдэхэд энэ бага хурал чухал болохыг НҮБ-ын тэргүүн хэллээ.
Тус улсын түр засгийн газрыг байгуулахаар оролцогч улсууд зөвшилцөх нь энэ бага хурлын гол зорилго юм гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
| Сири улсад түр засгийн газар байгуулахыг уриаллаа | ||
| Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.