БНХАУ Сычуань мужийн Чэнду хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаахыг шаардсан мэдэгдлээ өчигдөр /2020.07.24/албан ёсоор хүргүүлсэн байна. Энэ тухай тус улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Мөн энэ шаардлага нь хууль ёсных бөгөөд Вашингтоны шийдвэрийн хариу гэдгийг онцолсон байна.
Хятадын тал энэ шийдвэрээ Бээжингийн цагаар 10 цагт Америкийн талд албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ дагуу ирэх даваа гарагийн 10 цаг гэхэд Чэнду хот дахь Америкийн Ерөнхий консулын газрыг хаах 72 цагийн хугацаа дуусах юм байна. Үүний өмнө АНУ-ын төрийн Департаментаас Вашингтон Хятадын талд Хьюстон дахь Ерөнхий консулын газраа хаах 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлснээ мэдэгдсэн. Хятадын тал энэ шийдвэрийг нь улс төрийн өдөөн хатгалга хэмээн тодорхойлж хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэнийхээ дагуу дээрх шаардлагыг Америкийн талд тавиад байна.
Энэ хооронд АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Холбооны мөрдөх товчоо Хууль зүйн яамныхан хамтран ажиллаж Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрынхан Америкийн судалгаа шинжилгээний материалыг хулгайлах зорилготой ажилладаг гол газар болохыг нь илрүүлсэн тухай мэдээлсэн юм. Тиймээс Америкийн оюуны өмч, судалгааны шинжилгээг хулгайлах явдалд цэг тавих үүднээс Хятадын дипломат төлөөлөгчийн газрыг хаахаар шийдвэрлэсэн хэмээн тайлбарласан юм.
| БНХАУ Чэнду хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаахыг шаардлаа | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.