Шууд Chart

Еврокомисс нэн даруй гаалийн татвараа хүчингүй болгохыг АНУ-аас шаардлаа

2020-07-25 12:51:36

Эйрбас корпорац Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тавьсан бүх шаардлагыг нэгэнт биелүүлсэн тул Европын Холбооны орнуудаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд тавьсан гаалийн татвараа нэн даруй цуцлахыг Еврокомиссын зүгээс АНУ-аас шаардлаа. Өчигдөр /2020.07.24/ Брюссельд танилцуулсан Еврокомиссын мэдэгдэлд энэ тухай тэмдэглэсэн байна.

Мөн энэ мэдэгдэлд Европын Холбоо болон гишүүн улс болох Франц, Испани, Герман улсууд Эйрбастай холбоотой Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөж байгааг тэмдэглэсэн байна. Тиймээс АНУ Европын экспортод татвар ногдуулах үндэслэлгүй болсныг сануулсан байна. Эйрбас корпорац дэлхийн худалдааны байгууллагын шаардсанаар Франц Испанийн эрх баригчидтай А350 загварын зорчигч тээврийн онгоц нийлүүлэх гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулж улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг эрс багасгасан байна.

Еврокомисс мөн энэ мэдэгдэлдээ АНУ татвартай холбоотой асуудлыг зохицуулахаас татгалзвал хариу хориг арга хэмжээ авахад бэлэн байгааг илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомисс нэн даруй гаалийн татвараа хүчингүй болгохыг АНУ-аас шаардлаа  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй