Вьетнам улс коронавирусний эсрэг амжилттай тэмцэж байгаа орнуудын тоонд багтаад байгаа. Тус улсын удирдагчид хил, гаалиа хаах арга хэмжээг бусад орнуудаас эрт авч, хөл хорио тогтоосны үр дүнд 4-р сараас хойш "Ковид-19"-ийн халдвар дотоодод нь бүрэн намжаад байсан юм. Гэвч Вьетнамын Да Нан гэх аялал жуулчлалаараа алдартай хотод коронавирусний халдварын 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс ч үүдэн тус хот руу жуулчдыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авснаас гадна тус хотод байгаа 80 мянган жуулчныг нүүлгэн шилжүүлэхээр болоод байна.
100 орчим өдрийн дотор дотоодод нь халдвар бүртгэгдээгүй Вьетнамд дахин вирус ийнхүү илэрч эхэллээ. Гэхдээ Вьетнамд нийт халдварын тохиолдол тун бага буюу 400 байгаа бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
| Вьетнам: Да Нан хотоос 80 мянган жуулчныг нүүлгэн шилжүүлэхээр болжээ | ||
| Үзсэн: 2046 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.