1950-аас 1953 оны хооронд өрнөсөн Солонгосын дайны галыг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсны 67 жилийн ойн баярыг Умард Солонгос улсад ням гарагт тэмдэглүүлэн өнгөрүүллээ. Энэ баярыг тохиолдуулан Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэрэг, дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлснээс гадна дурсгалын гар бууг зарим офицерт бэлэглэсэн байна.
Энэхүү шинэ загварын гар буунд Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил болох “Пэкту” уулын нэрийг хайрлажээ. 3 жил үргэлжилсэн хоёр Солонгосын хоорондох дайны үеэр 2.5 сая гаруй хүн амь үрэгдсэн гэж зарим судлаач тооцоолдог байна.
| Ким Жон Ун офицерууддаа гар буу бэлэглэжээ | ||
| Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.