АНУ, БНХАУ-ын хоорондох харилцаа муудаж эхлээд байгаа нь долларын ханшид нөлөөлнө гэсэн болгоомжлол үнэт металлын үнийг хөөрөгдөөд байна. Даваа гарагт буюу өнөөдөр алтны ханш өнгөрсөн 10 орчим жилд ажиглагдаагүй дээд төвшинд хүрээд байна. Олон улсын зах зээл дээрх алтны үнэ 1 хувиар нэмэгдэж, нэг унц нь 1920 ам.доллар болжээ. Энэ нь 2011 оны 09-р сараас хойших хамгийн өндөр ханш гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Зүүн Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Вашингтон, Бээжингийн харилцаа цаашид ч муудах төлөвтэй байгаа, мөн цар тахлын сөрөг нөлөөнөөс үүдэн алтны үнийн өсөлт үргэлжлэхээр байна.
Нэг унц алтны ханш удахгүй 2000 ам.долларыг давна гэсэн мэдээлэл ч гарчээ.
| Алтны ханш огцом өсөөд байна | ||
| Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.