Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам холбосноор иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдлээ. Энэ бүсэд амины орон сууцаа барьж, өөрийн эзэмшил газраа жишиг болгон тохижуулсан нэгэн өрхийг МҮОНРТ-ийн дээрх аймаг дахь сэтгүүлч онцлон сурвалжилсан байна.
Энэхүү өрх айл хамгийн бага төсвөөр орчноо тохижуулж, хашаандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг үлгэрлэн харуулж байна.
Тэднийх гурван жилийн өмнө энд газар авч блокон хашаатай амины орон сууц барьжээ. Ийнхүү амьдарч байгаа хашаагаа бүрэн тохижуулах зорилтыг тавьж, ажилласан байна.
Гэрийн эзний хувьд хашаагаа тохижуулах нь нэг ёсны хобби болсон гэнэ. Өглөө эртлэн босч ажилдаа явахаасаа өмнө, орой ажлаасаа ирээд 02.00 цаг хүртэл тохижилтийн ажлаа хийх тохиолдол ч гардаг гэв. Хашаагаа тохижуулахад их цаг зарцуулдаг ч огт ядардаггүй, давхар дасгал хөдөлгөөн болж эрүүл мэндэд нь ч сайнаар нөөлөөлж байгааг хэлж байлаа.
| Дэд бүтэц нь шийдэгдсэн газарт иргэд ногоон орчныг бүрдүүлэн амьдарч байна | ||
| Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.