"COVID-19"-ийн олон улс дахь нөхцөл байдлын талаархи багц мэдээллээс эхлээд хүргэе. дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо өнөө шөнө гэхэд 17 саяд хүрэхээр байна. Харин сүүлийн мэдээгээр нас баралт 664 мянгад хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 10 сая 500 мянгад хүрчээ.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар:
Халдварын шинэ тохиолдол 248 мянга орчмоор нэмэгдсэн бол нас баралт 5569 өөр нэмэгджээ Манай урд хөрш Хятадад хоногт 101 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр ихэнх нь буюу 89 нь Шинжан Уйгурын автономит дүүрэгт 8 нь Ляонин мужид бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооноос мэдээлсэн юм. Мөн нийслэл Бээжин хотод нэг тохиолдол бүртгэгдсэн бол үлдсэн 3 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болох нь батлагдсан байна.
АНУ, Бразил, энэтхэг улсуудад эдгээр улсуудад хоногт бүртгэгдэж байгаа халдварын шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурсан хэдий ч хүн амынх нь дунд халдвар хамгийн ихээр тархсан оронд тооцогдсон хэвээр байна. Энэ хооронд Их Британийн Ерөнхий сайд Ковид 19 ийн цар тахлын 2 дахь давлагаанд улс оронд бэлтгэлтэй байх ёстойг анхаарууллаа. Тэрээр Испаниас ирсэн хүмүүсийг 2 хоногийн хугацаанд ажиглан тусгаарлалтад хамруулах шийдвэр гаргасныг зайлшгүй авах ёстой арга хэмжээ гэдгийг баталсан байна. Их британи гэлтгүй Европын бусад орнууд ч цар тахлын 2 давлагаанаас болгоомжилж идэвхтэй бэлтгэл хангаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Бельгийн засгийн газраас иргэддээ хандаж шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүд авч магадгүйг урьдчилан анхааруулсан. Мөн Испанийн Каталонид ирэх 10 хоногийн дотор халдварын тархалтыг зогсоож хүчрэхгүй бол хорио цээрийн дэглэмээ чангатгахаа мэдэгдээд байна. Италийн засгийн газраас улс орон даяар тогтоосон онц байдлын хугацааг 10 дугаар сарын 31 хүртэл сунгахыг санал болгосон байна.
Умард Солонгосын эрх баригчид гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад нот бичиг илгээж Халдварын сэжигтэй нэг тохиолдол Кэсонд бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэл хотоос гарахгүй байхыг зөвлөмж болгосон байна. Мөн нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулж, олон хүн цугласан газарт очихгүй байхыг анхааруулжээ. Энэ хооронд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага цар тахлаас болж, энэ онд тус салбар 320 тэрбум ам.долларын алдагдал амсахаар байгааг урьдчилан тооцоолсноо мэдээлж байна. 2020 оны 5 сард жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 98 хувиар буурсан бол эхний 5 сарын дундаж дүнгээр энэ үзүүлэлт 56 хувиар унасан дүнтэй гарсан байна.
| COVID-19: Олон улс дахь нөхцөл байдал... | ||
| Үзсэн: 1279 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.