Шууд Chart

АНУ: Нэг тун вакцины үнэ 25-30 ам доллар байхаар төлөвлөж байна

2020-07-30 10:46:40

Америкийн  биотехнологийн Модерна компанийн  Үндэснйи эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран гарган авсан  вакцины  эмнэл зүйн  сүүлийн шатны  туршилт  тус улс даяар эхэлж байгаа тухай бид өчигдрийн цагийн хүрдээрээ мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тус компани   нэг  курс вакциныхаа  үнийг  50-60  ам.доллар  буюу  нэг тунг нь   25-30  ам доллараар  тогтоохоор төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирж байна. 

Энэ тухай  Файненшл таймсийнхан  анх мэдээлснийг олон улсын хэвлэлүүд  онцлон дамжуулж байна. Файненшл  таймсийнхан  Модерна компанийн   вакциныг  худалдан авахаар яриа хэлэлцээ хийгчидтэй  ойр  эх  сурвалжаас энэ мэдээллээ  авснаа  онцолсон  байна.  Мөн  ийм үнийг  АНУ  болон хүн амынх нь орлогын түвшин  өндөр   улс орнуудад  санал  болгож  байгаа тухай ч мэдээлсэн  байна.  Харин  шинэ коронавирусийн вакцин гарган авахаар ажиллаж байгаа  бусад  компаниуд бүтээгдэхүүнээ  арай  хямдаар борлуулахаар төлөвлөж байгаа бололтой аж. 

Тухайлбал, Америкийн Физер,  Германы   Био Эн Тех  компани хамтран гаргах  вакциныхаа нэг тунг  19,5  ам.доллараар үнэлж Америкийн  засгийн газартай 100 сая  тун  нийлүүлэх гэрээ байгуулахаар  тохиролцоонд  хүрснийг мэдээлжээ. Харин Британи Шведийн хамтарсан Астразенека  компани нэг тун вакцинаа  3-4 ам.доллараар үнэлсэн. Тиймээс Америкийн Модерна компанийн вакцины үнэ  хэт өндөр байна гэж мэргэжилтнүүд   үзэж байна.

Мөн үүнээс болж   худалдан борлуулахтай холбоотой яриа хэлэлцээнд хүндрэл гарч болзошгүй учир үнийн бодлогоо эргэн  харах байх  гэж үзэж байгаагаа  ч  Файнэншл таймс  илэрхийлсэн  байна. Мөн сүүлийн мэдээгээр  Их Британийн засгийн газар   Францын Санофи Британийн Би Эс Ки компанийн хамтран  гарган  авч багаа вакцинаас 60 сая тунг худалдан авах гэрээ  байгуулсан.

Британийн  эрх баригчид  2021 оны  зун  эхний ээлжинд  эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажиллагсад,   архаг хууч  өвчтэй хүмүүст "COVID-19"-ийн вакциныг хийж эхэлнэ  гэж  төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Нэг тун вакцины үнэ 25-30 ам доллар байхаар төлөвлөж байна  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй