ОХУ-ын Новосибирскийн шинжлэх ухааны Вектор төвд шинэ коронавирусний вакцины эмнэл зүйн сүүлийн шатны туршилт эхлээд байна. Өчигдрөөс сайн дурынханд туршилтын вакцины тунг хийж эхэлсэн бөгөөд туршилтад хамрагдаж байгаа хүмүүс ажиглан тусгаарлалтад байх юм байна.
Сайн дурынхныг тусгаарлах байрыг халдвар хамгааллын хамгийн өндөр түвшинд урьдчилан бэлтгэсэн байна. Түүнчлэн туршилтад хамрагдаж байгаа хүмүүсийн ая тухыг хангахын тулд спортын өрөө, утасгүй интернет зэргийг ч бэлджээ. Туршилтад хамрагдаж байгаа хүмүүс энд 23 хоногийн туршид тусгаарлагдах юм байна.
Энэ талаар ОХУ-ын Холбооны анагаах биологийн агентлагийн эрүүл мэндийн 163 р төвийн орлогч дарга Наталья Рындюк, "Энд бид 40 орчим хүнийг ажиглан тусгаарлахаар төлөвлөсөн байгаа. Туршилтад 18-60 насны нийт 100 сайн дурынхан оролцох юм." гэж мэдэгдсэн байна.
Вакциныг томуугийнхтай адилаар мөрнөөс дооших булчинд нь хийх аж. Эхний хүнийг вакцинжуулан цэвэр бүсэд эмч нарын ажиглалт дор тусгаарлаад байгаа юм байна. Эрсдэл гаргахгүйн тулд гаднаас энэ бүсэд нэг ч хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авчээ. Туршилтын шат бүр мэргэжилтнүүдийн хяналтын дор хийгдэж байна.
| ОХУ-д шинэ коронавирусний вакцины сүүлийн шатны туршилт эхэллээ | ||
| Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.