Шууд Chart

Ван И: Бээжин Вашингтоны зохисгүй алхамд шийдвэртэй хариу арга хэмжээ авна

2020-07-30 11:16:14

Хоёр орны харилцаа муудаж  буй нөхцөлд  Хятадын  эсрэг  Вашингтоны  зүгээс  зохисгүй алхам хийвэл шийдвэртэй хариу  арга хэмжээ  авах болно хэмээн   БНХАУ ын  гадаад  хэргийн  сайд  Ван И Францын гадаад хэргийн сайд Жон Ив Ле Дриантай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.

Тэрбээр мөн АНУ-ын болчимгүй, зохисгүй  алхмын хариуд  БНХАУ хатуу оновчтой хариу барих болно гэдгээ илэрхийллээ. Энэ тухай БНХАУ-ын  гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Бээжин  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хохироосон тохиолдолд шийдвэр төгс  хариу арга хэмжээ авах ч хэзээ ч түрүүлж  мөргөлдөөнийг дэвэргэхгүй хэмээн  энэ мэдэгдэлд онцолсон. 

Мөн  Хятадын  гадаад хэргийн сайд  Ван И  БНХАУ, АНУ-ын  ард  түмний ашиг  сонирхол,  дэлхийн нийтийн  төлөө  тэгш эрхийн үндсэн  дээр 2 орны харилцааны тогтвортой байдлыг дэмжихэд  бэлэн байгааг  илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр  олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байж, дэлхий хэмжээнд  хамтран  ажиллах  нь  чухал  хэмээн тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ван И: Бээжин Вашингтоны зохисгүй алхамд шийдвэртэй хариу арга хэмжээ авна   
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй