Америкийн рэппер Канье Уэст ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтээ Нью Жерсигийн сонгуулийн хороонд өглөө. Эн тухай тус мужийн сонгуулийн хорооноос мэдээлсэн байна. Уэст Америкийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхийн тулд Нью-Жерси мужид бүртгэлтэй 1327 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан баримтаа хавсаргажээ.
Сонгуулийн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хамгийн багадаа 800 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байх ёстой юм. Тэрбээр нэр дэвших баримтад албан ёсны оршин суух хаягаа Вайоминг муж гэж бүртгүүлсэн байна. Мөн тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд маш богино хугацаанд шаардлагатай баримтуудыг цуглуулжээ.
Одоо хувь хүн, иргэдийн бүлэг, намуудаас түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь эсэргүүцэж байгаа эсэхээ энэ сарын 31-ний дотор мэдэгдэх ёстой. Уэст өмнө нь Миссури, Оклахома Иллинойс мужийн сонгуулийн хороонд бие даан нэр дэвших хүсэлтээ гаргаж байсан. Гэвч тэнд хуулийн хугацаанд түүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хэд хэдэн гомдол ирснээс болж нэр дэвших эрхээ авч чадаагүй аж. Улс төрийн шинжээч судлаачдын хувьд түүнийг хэт оройтож сонгуулийн кампаниа эхлүүлсэн учир нэр дэвших эрхээ авсан ч ажилтанд хүрч чадна гэдэгт эргэлзэж байна.
| АНУ: Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өглөө | ||
| Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.