Шууд Chart

Асгат сумаас Т.Буянт “Алтан унага”-ны эзэн болжээ

2020-08-24 16:14:05

Монголын үндэсний радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан төл”-ийн эзнээр тодорсон Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин гуравдугаар багийн малчин Төмөр-Арслангийн Буянтын хотноос манай телевизийн сурвалжлагч Т.Одончимэг мэдээ бэлтгэн ирүүлснийг уншигч танаа хүргэе.  

Т.Буянт 10 гаруй жил мал маллаж байна. Их сургуульд явсан ч малчин болох хүсэлдээ хөтлөгдөн, аав ээжийгээ даган малчин болжээ. Тэрбээр малаа таван төрлөөр өсгөдөг ч 2008 оноос хойш адуун сүргээ өсгөж үржүүлэхэд түлхүү анхаарч иржээ. Т.Буянт нь 2017 онд 611 адуу тоолуулж 208 эхээс 194 унага, 2018 онд 810 адуу тоолуулж 298 эхээс 295 унага, 2019 онд 953 адуу тоолуулж 375 эхээс 370 унага бойжуулж, жил бүр төлөө 95 хувиас дээш хувьтай бойжуулдаг шилдэг адуучин юм.

Тэднийх өдгөө Асгат сумынхаа Авдар бүдүүн хэмээх газар намаржиж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн арга ажиллагааг боловсронгуй болгож, мал сүргийнхээ чанрыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх үйлсээрээ нутаг усныхныгаа манлайлж яваа залуу малчин ийнхүү 10 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ.

Т.Буянт нь Асгат сумаас тодорч буй хоёр дахь “Алтан унага”-ны эзнээр тодорч байгаа юм. Түүнээс өмнө аймгийн алдарт уяач Д.Буджав 2012 онд хүртэж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Асгат сумаас Т.Буянт “Алтан унага”-ны эзэн болжээ   
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй