"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнөөдрийн байдлаар 3800 гаруй иргэн улаан бүс буюу 21 хоногийн тусгаарлалтад байна. Иргэдийг гадаадаас татан авахдаа тусгаарлах байрныхаа хүрэлцээ, нислэгт тааруулж авдаг. Харин иргэд илүү олноор хүмүүсийг татан ав, тусгаарлах байраа сайжруул, хол ундаа анхаар гэсэн гомдлыг зарим талаараа гаргадаг. Өнөөдрийн байдлаар нийт 20 орчим мянган иргэнээ гадаадын орнуудаас татан авч тусгаарлалтад оруулжээ.
Татан авсан улс орон тусгаарласан хүний тоо объект, хүн хүч цар хүрээний хувьд анх удаа үндэсний хэмжээний ийм томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Анхны бөгөөд нүсэр энэ ажлын нэг хэсэг болох тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох албаныхнаас өнөөдөр тодрууллаа. /2020.08.26/
| Тусгаарлах байрны нөхцөл байдал | ||
| Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.