"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Одоогоос яг 75 жилийн өмнөх намрын энэ өдрүүдэд Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн дайчидтай хамтраад Чөлөөлөх дайныг өмнө зүгт үргэлжлүүлж Цахарын их элсэн цөлд, Хянганы бартаат газарт хоногт 100 км давшилт хийж хамгийн хүнд бэрх замтай 1000 орчим км замыг туулан Хятадын олон арван тосгон, сууринг чөлөөлж байсан. Хэзээ ч, юунд ч дийлдэшгүй гэж тодорхойлж байсан Японы кавунтуны армийг алс Дорнодод 1945 оны 8-р сарын сүүлээр бут цохисноор дэлхийн II дайны цэг энд хатгагдсан гэж түүхчид үздэг. Бүтэн зургаан жил үргэлжилж бараг 70 сая хүний амь насанд хүрсэн дэлхийн II дайныг ялалтаар дуусгахад нь Монголын талын цэргийн холбооны засварын даргаар ажиллаж өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байсан Төмөрийн Бат-Очир гуайн тухай бид сурвалжилга бэлтгэлээ.
| Т.Бат-Очир: Цэргийн холбооны ангийг удирдана гэдэг мэдлэг чадвар сайтай, өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг | ||
| Үзсэн: 2253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.