Шууд Chart

Анагаах ухааны салбарын нобелийн шагналыг гурван хүн хүртлээ

2014-10-07 10:13:00

Нобелийн 2014 оны Бие судлал ба анагаах ухааны салбарын шагналыг орон зай дахь байрлалыг тогтоон тодорхойлдог тархины эсийн системийг нээсэн Мэй-Бритт Мозер, Эдвард Мозер мөн Жон О'Кифи нарт олголоо хэмээн Нобелийн хорооны сайтад мэдээлжээ.

Бие судлал, анагаахын анхны шагналыг 1901 оноос хойш олгож эхэлжээ. Энэ номинациар 201 эрдэмтэн шагнал хүртээд байгаа юм. Энэ номинацийн шагналтнуудын дундаж нас нь 57 байдаг бөгөөд өнгөрсөн 2013 оны Бие судлал ба анагаахын салбарын Нобелийн шагналыг Германы эрдэмтэн Томас Зюдхоф, Жеймс Ротман нарын хамт Америкийн эрдэмтэн  Рэнди Шекман авсан юм.

Тэрхүү системийг Нобелийн хорооны төлөөлөгчид тархин дахь «дотоод GPS» гэж нэрлэжээ. Эрдэмтдийн бүтээл нь “Хүн амьтан, орон зайн байршил, шилжих бүхийл байршилаа хэрхэн тогтоон санадаг вэ, хэрхэн шийдвэрлэдэг вэ?” гэсэн асуултуудад хариулт өгөх юм гэж хорооны мэдэгдэлд онцолсон байна.

Энэ оны анхны Нобелийн шагналыг Норвегийн Мозерийн гэр бүлийнхэнтэй хуваалцсан  Жон О'Киф нь Нью-Йорк хотноо 1939 онд төржээ. АНУ ба Их Британийн гэсэн давхар харьяалалтай. Докторын зэргийг Канадын Макгиллын их сургуульд 39 насандаа хамгаалсан ба Лондоны их сургуулийн коллежид  постдокоор ажиллаж байв. Пост док гэдэг нь  аль эрт докторын зэрэг авсан хүн гадаадын  сургуулиудад эрдэм шинжилгээний ажил хийхийг  хэлдэг барууны орнуудын тодорхойлолт юм. Хожимтэрбээр  тэндээ  когнативын (сэтгэл зүйн таних мэдэх үйлдлийг хэлнэ) нейробиологийн профессор болсон байна. Одоо ч  тэр их сургуульд нейроны гинжин цуврал ба байдлыг судлах төвийн захирал юм.

Жон О'Киф  1971 онд орон зайн байрлалын системийн анхны гишүүнийг нээсэн нь нөгөө «дотоодын GPS» болжээ. Туршилтын хулгана тасалгааны тодорхой нэгэн цэгт байхад идэвхждэг мэдрэлийн эсийг  илрүүлжээ.  Хулганыг өөр цэгт байхад мэдрэлийн бусад эсүүд нь идэвхжиж байв. Ингээд эдгээр “байрлалын эсүүд” нь тасалгааны зургийг бүтээдэг гэж О'Киф дүгнэжээ.

 

Анагаахын 2014 оны шагналын нөгөө хэсгийг Норвегийн Мозерийн гэр бүлийн хосууд  хүртэв. Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёул Нобелийн шагналтан болсон тохиолдол  2003 онд тохиожээ. Пьер Кюри, Мария Склодовская-Кюри хамтран цацраг идэвхт бодисыг судалсныхаа төлөө Нобелийн шагналтан болж байжээ.

Энэ удаагийн Нобелийн шагналт гэр бүлийн эзэгтэй Майбрит Мозер нь 1963 онд онд төрсөн, норвеги хүн юм. Тэрбээр ирээдүйн нөхрийн хамт Ослогийн их сургуульд  сэтгэлзүй үзжээ. Нейрофизиологийн докторын зэргийг 1995 онд авсны дараа Эдинбургийн их сургуульд постдокоор ажилласан байна. Амьдралынхаа цөөнгүй жилийг  Лондоны их сургуульд үджээ. Тэрээр 1996 онд Тронхейм хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ажиллаж байгаад 2000 онд нейрофизиологийн профессор болов. Одоо нейроны тооцоолон бодох төвийг толгойлж байна.

 

Өрхийн тэргүүн Эдвард Мозер 1962 онд Норвегид төржээ. Ослогийн их сургуульд докторын зэргийг 1995 онд хамгаалсан бөгөөд эхнэрийн хамт Эдинбургийн их сургуульд постдокоор ажилласан байна. Эхнэрийн хамт Тронхеймын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 1996 онд эргэн ирсэн ба 1998 онд профессор болжээ. Одоо Эдвард Мозер тэр их сургуульдаа системийн нейро шинжлэх ухааны Кивлийн хүрээлэнг удирддаг.

Жон О'Кифийн нээлтээс 30 гаруй жилийн дараа буюу 2005 онд Майбрит ба Эдвард Мозер орон зай дахь биеийн байрлалын системийн бас нэг гол гишүүнийг нээсэн байна. Тэд “сараалжин эсүүд”  гэж нэрлэсэн мэдрэлийн эсийн өөр төрлийг тогтоожээ. Эдгээр эсүүд нь байрлалын яг нарийн байдал, зам олох зохицуулалтын системийг бүтээдэг байна. Тэднийг цааш нь судлахад байрлалын эс шиг сараалжин эс нь байрлалыг тогтоох болон навигацийг явуулах боломжийг өгч байв.

 Жон О'Киф, Майбрит Мозер, Эдвард Мозер нар олон зууны турш гүн ухаантнууд ба эрдэмтдийн тархийг гашилгаж ирсэн тархи хэрхэн орон зайн зургийг гаргадаг, бид хэрхэн хүрээлэн буй орчноор зам гаргадаг вэ гэсэн асуудлыг шийдэж өглөө.Орон зайн мэдрэмжийн асуудал эртнээс эрдэмтдийн анхааралд байв.

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Анагаах ухааны салбарын нобелийн шагналыг гурван хүн хүртлээ   
Үзсэн: 2999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2014-10-07 16:19
ôèçèêèéí ñàëáàðò áàéäàã.
178.26.190.xxx [178.26.190.xxx] 2014-10-07 14:41
shal hereggui yumand shagnal ögöhiin
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-07 14:03
bhgu
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-10-07 12:52
mongolood nobeliin shagnaltai hun baidagiin bolowu

Бидэнтэй нэгдээрэй