Говь-Алтай аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж байгаа. Тодруулбал хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний бие бялдрын хөгжилд зохих нөлөө үзүүлэх, орон нутагт усан спортыг хөгжүүлэх зорилго бүхий усан спорт чийрэгжүүлэлтийн төвийн барилгын явцтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.
Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компани 2019 оны наймдугаар сараас ажлаа эхлүүлж одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй, усан бассейнын тоног төхөөрөмжийг угсарснаар улсын комиссод хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Энэхүү төвийг аэробик, фитнесс, бильярд, теннисний заал зэрэг орчин үеийн зохион байгуулалтаар шийдэж өгчээ. Бассейн нь дөрвөн эгнээ бүхий ус цэвэршүүлэх эргэлтийн
Мөн түүнчлэн спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн Алтай хотод баригдаж байна. Улсын төсвийн 6,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тохижилт болох авто зогсоолын газар шорооны ажил, суурь цутгалт эхлээд байсан бол одоогоор А, Б блок буюу төв тайз, хүндэтгэлийн асрын барилгын цутгалтын ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх арванхоёрдугаар сард багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Мөн Говь-Алтай аймаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарснаар өнгөрөгч долоодугаар сард Харзат багийн 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол Баянхайрхан багт баригдаж байгаа 320 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил санхүүжилт гүйцэтгэлийн дагуу хийгдэж, компанийн зүгээс гадна фасадын ажлаа дуусгаад шаардлагатай бараа, материалыг бүрэн тээвэрлэж, дотор заслыг эхлүүлэн есдүгээр сард багтаан хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээж байлаа.
Есөнбулаг суманд баригдаж байгаа “Солонго” хорооллын 1788 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг барьж эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байгаа. Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтанд орсноор орон нутагт орон сууцныхүрэлцээ хангамж нэмэгдэх давуу тал бий болж байгаа юм.
| Говь-Алтайд 79.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна | ||
| Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.