Шууд Chart

1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэлсэн

2020-09-01 11:04:33

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Эрдэнэс таван толгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн гарт очиж эхлээгүй харин бэлтгэл ажил хангагдсан гэж албаныхан хэлж байна. Тодруулбал Эрдэнэс таван толгой компаниас 2.5  сая иргэнд олгох 2019 оны ногдол ашгийн төлбөр 179 тэрбум төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс брокерийн компанид данс нээлгээд арилжааны банкны данстайгаа холбосон 839 мянга гаруй иргэний дансыг баталгаажуулж эдгээр иргэдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд нь байршуулж эхэлжээ. Харин яг хэзээ иргэдийн арилжааны банкны дансанд шилжүүлэх нь тодорхойгүй байна. /2020.08.31/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэлсэн   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй