Шууд Chart

ДЭМБ хорио цээрийн дэглэмийг сулруулж, цуцлахдаа 4 арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг онцоллоо

2020-09-02 10:43:57

Олон  улсын хэмжээнд  шинэ коронавирусний халдвар авсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 245 орчим мянгаар, нас баралт 4221-ээр нэмэгджээ. Сүүлийн мэдээгээр халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд  25 сая 700  орчим мянгад хүрээд байна.  Гэвч  өнөөдөр  олон улс орон COVID-19 цар  тахлаас  сэргийлэх зорилгоор авсан  хорио цээрийн дэглэмээ сулруулах,  цуцлах арга хэмжээнүүдийг авч байгаа. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүрэн дүүрэн дэмжиж  байгаагаа  илэрхийлсэн юм.

Тодруулбал ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус, "Өнөөдөр  бид  хүүхдүүд  сургууль цэцэрлэгтээ, иргэд олон нийт  ч  ажлын байрандаа  эргэн  очоосой  гэж  хүсч  байна.  Гэхдээ  үүний  тулд   аюулгүй байдлыг  сайтар хангах  ёстой. Вирусийг хяналтдаа оруулсан  улс орнууд  тэр хэрээрээ  эдийн засаг, нийгмээ  нээлттэй  болгож  байна.  Гэхдээ  хяналтгүйгээр нээх  нь сүйрэлд  хүргэнэ." гэв.

Гэхдээ тэрээр улс  орнууд  хэвийн  амьдралд шилжихдээ  4 гол  чухал  дүрэм журмыг  баримтлах шаардлагатай онцлон анхаарууллаа.

Нэгдүгээрт: Шөнийн  клуб,  цэнгэлдэх хүрээлэн,   шашны  томоохон цуглаан  зэрэг олон  хүн  цугладаг газруудад COVID-19 ийн халдвар тархахаас  сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй гэж зөвлөж  байна. 

Хоёрдугаарт: Вирусний халдвар  авах эрсдэл  өндөртэй  бүлэгт багтдаг хүмүүсийг хамгаалах замаар   нас баралтыг  бууруулахад анхаарах,

Гуравдугаарт: Хүн  бүр  амны хаалт зүүж, хүн хоорондын зай  барих,  гараа байнга угааж ариутгах  мэтээр  нийгмийн аюулгүй байдлыг хангахад  хувь  нэмрээ  оруулах  ёстой.

Дөрөвдүгээрт: Улс орон  бүр халдвар авсан хүмүүсийг  шинжилгээнд хамруулж,  илрүүлэн тогтоож,  тусгаарлан  эмчлэх  арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах  ёстой  гэдгийг анхааруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ хорио цээрийн дэглэмийг сулруулж, цуцлахдаа 4 арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг онцоллоо  
Үзсэн: 1863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй