Шууд Chart

АНУ-д үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай төв байгуулна

2020-09-02 11:07:49

АНУ-ын  эрх баригчид  үймээн,  эмх замбараагүй байдалтай тэмцэхэд  чиглэгдсэн  шуурхай төв  байгуулахаар төлөвлөж  байна. Энэ тухай  АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн  бага хурлынхаа үеэр мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр, Америкийн хууль зүйн яам  болон  дотоодын аюулгүй байдлын яам  хамтран  энэ төвийг эмхлэн байгуулах аж.

Ерөнхийлөгч Трамп  хүчирхийлэл,  анархист үзлийг тэвчиж  болохгүйг  энэ үеэрээ онцолсон байна. Түүнчлэн ирэх 11 дүгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас  нэр дэвшин өрсөлдөх Жо Байденийг үймээн, хорлон  сүйтгэх  ажиллагааг  дэмжиж байна хэмээн шүүмжилсэн юм.

Тодруулбал, Жозеф Байденийг  зүүний хэт үзэлтнүүдэд  буулт  хийж, төр  засагт хяналт тавих  хөшүүргийг  тэдэнд  өгөх стратеги барьж  байна хэмээн  эрс шүүмжилсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай төв байгуулна   
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй