Шууд Chart

Францын ерөнхийлөгч Ливанд айлчилж байна

2020-09-02 11:13:18

"COVID-19" цар тахлаас болж дэлхийн хэмжээнд иргэдийн улс хооронд  зорчих хөдөлгөөн эрс  саарсан төдийгүй төрийн болон албан  айлчлалууд ч эрс  багасаад байсан.

Тэгвэл сүүлийн үед улс орнууд дипломат харилцаагаа идэвхжүүлж, айлчлалаа сэргээгээд  байна. Жишээ нь, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливаны удирдагчид  шинэтгэлийн  газрын зургийг  хэлэлцэхээр Бейрутэд айлчилж байна. Энэ нь Францын Ерөнхийлөгчийн  өнгөрсөн  8 сараас хойш Бейрутэд хийж  буй  2 дахь айлчлал юм. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнөх айлчлалынхаа үеэр   улс төрийн хямралаа  зохицуулж,  шинэтгэл эхлүүлбэл Франц  улсын зүгээс Ливанд өргөн хүрээтэй тусламж үзүүлэхээ амласан. Түүний  энэ уриалгыг  Ливаны тал хүлээн авсан бололтой  айлчлалаас нь  ганцхан хоногийн өмнө парламентаараа шинэ Ерөнхий сайдыг  сонгож батлуулаад байна. Хэдийгээр Францын эрх баригчдыг  Ливаны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэх шүүмжлэл гардаг ч жирийн иргэдийн хувьд ихэнх нь  олон  жил улс төр, эдийн засгийн  хямралд орсон улс оронд нь Франц  улс  л бодит тус дэм үзүүлнэ  гэсэн хүлээлттэй  байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийлөгч Ливанд айлчилж байна   
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй