Шууд Chart

Болгарын цагдаа нар жагсагчдын майхант хотхоныг нурааж байна

2020-09-05 12:07:37

Болгарын жагсагчид 2 сарын туршид Ерөнхий сайд  Бойко Борисовоос огцрохыг шаардан жагсч байна. Эсэргүүцлийн энэ жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын хооронд үе үе  хүчтэй  мөргөлдөөн гарсаар  байна. Хамгийн сүүлд  өнгөрсөн ням гарагт гарсан мөргөлдөөний уршгаар 45 хүн гэмтэж  бэртсэн хэмээн мэдээлж байгаа.

Болгарын цагдаа нар өнгөрсөн шөнө Софи хотын гудамж талбайг жагсагчдаас чөлөөлөхийн тулд майхант хотхонуудыг нь нураасан  байна. Харин Ерөнхий сайд Борисова жагсагчдын шаардлагын хариуд шинэ үндсэн хуулийн  төсөл боловсруулж парламентаар  хэлэлцүүлэхээр  төлөвлөөд байгаа аж.

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев  парламентын гишүүдэд  хандаж  энэ төслийг нь дэмжихээс татгалзахыг уриалсны дээр Ерөнхий сайдаас огцрохыг шаардсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Болгарын цагдаа нар жагсагчдын майхант хотхоныг нурааж байна   
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй