Шууд Chart

Фэйсбүүк компани АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн зар суртачилгаа нийтлэхгүй

2020-09-05 12:26:10

Олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнхан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас 7 хоногийн өмнөөс эхэлж улс төрийн зар сурталчилгаа нийтлэхгүй байх шийдвэр гаргалаа. Тус компанийн тэргүүн  Марк  Цукерберг энэ тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр Америкийн нийгэмд  эмх замбараагүй байдалд хүргэж мэдэх  гүн хагарал, санал зөрөлдөөн үүсээд байгаа учир ийм шийдвэрт хүрснээ тайлбарлажээ.

Фэйсбүүк дан ганц АНУ-д гэлтгүй бусад улс орнуудад ч энэ шийдвэрээ хэрэгжүүлэх аж. Олон нийтийн сүлжээгээр элдэв  цуу яриа, худал  мэдээлэл  тараахаас сэргийлэхийн  тулд  тус компани  хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээ авах бөгөөд  сонгуулиас 7 хоногийн өмнө  улс төрийн зар сурталчилгаа байрлуулах  захиалга авахгүй юм байна.

Санал авах хэсэг, хороод дээр "COVID-19"-ийн халдвар тархах  боломж гэж баталсан  мэдээллүүдийг устгах, сонгуулийн албан ёсны дүн гарахаас өмнө ялалт байгуулсан гэж баталж буй нэр дэвшигчдийн  мэдээлэл нийтлэлийг ялгах,  хуурамч хаяг, хуудаснуудыг устгах зэрэг арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэвч Фэйсбүүкийнхний авах энэ арга хэмжээнүүдийг үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байгаагаа зарим  мэргэжилтнүүд  илэрхийлсэн.  Юуны түрүүнд асар их хэрэглэгчид  нийгмийн сүлжээнд хяналт тавих  боломж  угаас байхгүй  гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фэйсбүүк компани АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн зар суртачилгаа нийтлэхгүй  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй