Шууд Chart

Иордан улс ирэх 8 наас олон улсын нислэгүүдээ сэргээнэ

2020-09-05 14:55:18

Иорданы эрх баригчид  олон улсын нислэгээ  сэргээх болсноо зарлалаа. Тодруулбал, энэ сарын 8-ны  өдрөөс Ойрх Дорнод болон бусад улс орнуудын нислэгийг улс орондоо хүлээн авахаар шийдвэрлэсэн талаар тус улсын мэдээллийн  сайд  Амжада Аль Адаида  мэдэгдлээ.

Иорданы  засгийн газраас олон улсын  зорчигчдод  коронавирусний шинжилгээнд заавал хамрагдаж  сөрөг  хариу  авсан  байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа аж.  Мөн нийслэл хотоос  холгүй орших олон улсын  нисэх  буудалд онгоц  буусан даруйд  бүх зорчигчоос дахин шинжилгээ авахын зэрэгцээ 1-2 долоо хоногийн хугацаагаар  тусгаарлан ажиглалтад  оруулна гэдгээ мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иордан улс ирэх 8 наас олон улсын нислэгүүдээ сэргээнэ   
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй