Судан улсад их хэмжээний газар нутаг үерийн усанд автаад байна. Үүнээс үүдэн тус улсын удирдагчид 3 сарын хугацаатай онц байдал зарлажээ. Үерт амиа алдсан хүний 100-д дөхөж байгаа таагүй үйл явдал өрнөж байна.
Судан улсад үерийн улмаас 100 мянга гаруй сууц, байшин нурж, эвдрээд байгааг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна. Ер нь энэ онд Суданд үерийн улмаас 100 орчим хүн амиа алдаж, 50 орчим бэртэж, гэмтээд байгаа учраас тус улсын Аюулгүй байдал, Батлан Хамгаалахын Зөвлөл улс орон даяар онц байдал зарлах шийдвэр гаргажээ. Энэ жил Судан улсад 1988 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас унаж, гол мөрний усны төвшин эрс нэмэгджээ.

Тус улсад борооны улирал 6-р сард эхэлж, 10-р сарыг хүртэл үргэлжилнэ. Ирэх саруудад ч бороо үргэлжлэн орох нь тодорхой байна. Албаныхан “Цэнхэр Нил” мөрний төвшин 17-д метрт хүрч, түүхэн дээд төвшинд очихоор байгааг анхааруулжээ.

| Суданд 3 сарын хугацаатай онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.