Оросын ерөнхийлөгч Владимир Путиний засаг захиргаа цар тахлын үеэр мужийн захирагчдад нэмэлт эрх мэдлийг олгох бодлогыг баримталжээ. Энэ нь Оросын эдийн засгийг хямралд орохоос, цаашлаад цар тахлыг тогтоон барихад ихээхэн тус болсон гэдгийг Владимир Путин хэлсэн байна.
Оросын алдарт сэтгүүлч Сергей Брилев ерөнхийлөгч Владимир Путинтэй саяхан ярилцлага хийсэн байна. Энэ үеэр сэтгүүлч Путинээс Оросын мужийн захирагчдад шийдвэр гаргах илүү их эрх мэдлийг олгосон нь цар тахалтай тэмцэхэд хэр үр нөлөө үзүүлж байгаа талаар асуусан байна. Энэхүү стратеги “ковид-19” халдварын эсрэг тэмцэхэд ихээхэн тус нэмэр үзүүлсэн гэдгийг Путин хэлснээс гадна бусад улс орнуудад ч мужийн захирагчдад онцгой эрхийг олгох арга, техникийг даган дууриах тохиолдол ажиглагдсан гэдгийг хэлжээ. Холбооны засгийн газар болон бүс нутгийн удирдагчдын хоорондох хамтын ажиллагаа Орос дахь цар тахлын эсрэг тэмцэлд гол үүргийг гүйцэтгэж байгаа гэдгийг Кремлийн тэргүүн мөн цохон тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-д 5 мянга гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад халдвар авсан нийт хүний тоо 1 сая 20 мянгыг даваад байгаа юм.
| Мужийн захирагчдад нэмэлт эрх мэдэл олгосон нь цар тахалтай тэмцэхэд тус болсон гэдгийг В.Путин хэлжээ | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.