Иран улсад хичээлийн шинэ жил бямба гарагаас эхэлж байна. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор тус улсад сургуулиуд 7 сарын турш үүд хаалгаа барьсан юм.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Ираны ерөнхийлөгч Хассан Роухани цахим уулзалтад оролцсон байна. Энэ үеэр тэрээр 15 сая хүүхдэд боловсрол, мэдлэг олгох нь эрүүл мэндийн асуудлаас дутахааргүй чухал гэдгийг онцолжээ. Ираны ерөнхийлөгч улсынхаа Эрүүл мэндийн албаныханд хандаж, сургуулийн орчинд вирус тархахаас сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авахыг уриалсан байна. Иранд цар тахлын шинэ давлагаа эхэлж магадгүй байгаа хүнд бэрх цаг үед сургууль, цэцэрлэгийг нээж байна. Эрх баригчид нэг анги, танхимд аль болохоор цөөн тооны сурагчдыг байлгаж, хүн хоорондын зайг баримтлахыг хичээж байгааг хэлжээ.

Бусад орнуудын адилаар Иранд хичээл,сургалтыг цахимаар явуулж байсан ч одоо ийнхүү танхимын сургалтыг сэргээж байна. Гэхдээ их сургуулийн оюутнуудад цахим хичээлийг үргэлжлүүлэн орохоор төлөвлөж байна. Тус улсад халдвар авсан хүний нийт тоо 382 мянгад хүрч, 22 мянган нас баралтын тохиолдол бүртгэгджээ. Иран нь Ойрх Дорнодын орнуудаас цар тахалд хамгийн ихээр өртөөд байгаа улс юм.

| Иран улсад хичээлийн шинэ жил эхэллээ | ||
| Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.