Шууд Chart

НАТО ОХУ-аас тайлбар шаардаж байна

2020-09-06 10:28:09

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын яаралтай хуралдаан боллоо. Энэ хурлаар Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг хордуулж, амь насыг нь хөнөөх гэсэн оролдлоготой холбоотой асуудлыг хөндөн ярилцсан байна. Хурлын дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрээр Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн бодисоор хордуулсан болох нь улам бүр батлагдаж байгааг хэлснээс гадна Оросын тал энэ хэрэгтэй холбоотой ноцтой асуултуудад хариулт өгөх ёстой болоод байгааг цохон тэмдэглэжээ .

НАТО-гийн зүгээс ОХУНовичок”-той холбоотой бүх мэдээллийг ил тод болгох ёстой гэдгийг хэлж байна. Мөн ОХУ-ыг Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагатай хамтран ажиллахыг уриалжээ. Алексей Навальный одоо Германы нийслэл, Берлин хотноо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Германы эмч нар түүнийг “Новичок” гэх бодисоор хордуулсан гэж мэдээлээд байгаа бол Кремлийн зүгээс дээрх мэдээллийг няцааж байна. Умард Атлантын Гэрээний Байгууллагын гишүүн орнууд энэ хэрэгт Оросын засгийн газраас тайлбар шаардаж эхлээд байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэрэгтэй холбоотой  баттай баримт бидэнд байхгүй гэж, Владимир Путиний засаг захиргааг шууд буруутгахаас зайлсхийсэн байна .

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО ОХУ-аас тайлбар шаардаж байна  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй