Өнгөрч буй зун ОХУ-ын Сибирийн бүсэд аварга тогоо бий болсон байхыг Оросын Телевизийн багийнхан нислэг хийж байхдаа олж илрүүлсэн байна. Сибирийн тундрийн бүсэд бий болсон энэ тогоо нь 30 метрийн гүн, 20 метрийн өргөнтэй юм. Эрдэмтэд Сибирийн бүсэд үл мэдэгдэх шалтгаанаар тогоо бий болох энэ үзэгдлийн учрыг нарийн тайлж чадахгүй байгаа юм.
Энэ үзэгдэл нь намгийн хийн дэлбэрэлттэй холбоотой гэсэн таамаг хамгийн үндэслэл сайтай гэж үздэг байна. 2013 оноос хойш 9 дэх удаагаа тийм том тогоо олдоод байна.

| Сибирьт аварга тогоо дахин бий болжээ | ||
| Үзсэн: 1863 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.