Шууд Chart

Японы зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайрна

2020-09-06 10:49:15

"Хайшен” гэж нэрлээд байгаа хар салхи Кюүшюү арлын баруун өмнөд хэсэгт ням эсвэл даваа гарагт хүрч очихоор байгаа юм. Хар салхины нөлөөгөөр тус арлын өмнөд хэсэгт салхины хүч 160 км цагт хүрнэ гэдгийг мөн анхааруулж байна. Үүнээс гадна бямба гарагаас ням гарагийн хооронд Окинава болон Амами арлуудад салхины эрч 200 км цагт хүрэхээр байгаа юм. Кюүшюү аралд ням гарагаас даваа гарагийн хооронд, харин Окинава болон Амамигийн бүс нутагт бямбаас ням гарагийн хооронд усархаг ширүүн бороо орох юм. 

Ийнхүү хар салхины улмаас Японы зарим бүс нутагт  хүчтэй салхи, шуурга дэгдэж, усархаг бороо орж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгөнд аюул учрахаар байгааг тус улсын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайрна  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй