Шууд Chart

Умард Солонгост орон нутгийн албаныхныг шийтгэжээ

2020-09-06 17:04:15

Маясак” гэх хар салхи Умард Солонгосын зарим бүс нутгийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан юм. Ардчилсан Солонгосын Вонсан хот болон Канвонь мужид иргэд амь насаараа хохирсноос гадна зам талбай эвдэрч, тариалангийн талбай сүйтгэгджээ.    

Энэхүү хар салхинаас урьтаж иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээгүй орон нутгийн албаныхныг шийтгэсэн талаар Умард Солонгосын хэвлэл дамжуулжээ. Орон нутгийн албаныхныг хайхрамжгүй зан гаргаж, хариуцлага алдсан гэж буруутгасан ч яг ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна. Японыг түгшээгээд буй "Хайшен" сар салхи Умард Солонгосыг мөн дайрч магадгүй байгааг тус улсын төрийн хэвлэл дамжуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгост орон нутгийн албаныхныг шийтгэжээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй