Шууд Chart

Багш нарын үнэн төрхийг харуулж байна

2014-04-23 09:57:05

Хамгийн анх 2010 онд бага насны хүүхдэд зориулсан гэсэн тодотголтой телевизийн олон ангит кино нээлтээ хийж байсан санагдах юм. “Адтай жаалууд” гэсэн нэртэй уг кино одоо ч үргэлжлэн гарч буй.

Гурван бүлэг болж гарч буй энэ киног би анх үзэхдээ үнэхээр шүүмжлэлтэй хандаж байлаа. Хүүхдүүдэд зориулсан уран бүтээл гэдэг огт өөр баймаар. Гэтэл тэр кинонд хүүхдүүдийн биш харин насанд хүрсэн хүмүүсийн харилцаа илэрхийлэгдсэн байсан. Эхний цувралд нь хүн баян бол түүнтэй сайхан харилцах хэрэгтэй, ядуу бол хэн ч биш болно гэсэн санаа. Харин дараагийн цувралд нь хот, хөдөөгийн хүүхдүүдийн ялгааг харуулж. Гэхдээ хүүхдүүдэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц хөгжилтэй байдлаар биш хотын хүүхдүүд ийм харилцаатай, тансаг хэрэглээтэй, монгол ахуйгүй мунхаг сэтгэлгээтэй гэдгийг өнөөх л хэрүүл, бие биесээ үзэн ядах сэтгэлгээ, бусдад муу санаж болдог гэдгийг харуулсан үйлдлүүдээр илэрхийлсэн байдаг. Киноны дуун дээрээ хүртэл “Хотын охид хөгжилтэй..” гэж дуулна.
 
Энэ кино гарсан даруйдаа хүүхдүүдийн дунд нэлээд эрэлттэй байсан. Томоохон гэгдэх бүхий л телевизийн сувгуудаар гарч, кинонд тоглосон хүүхдүүд нь тэдний хэлдгээр “од” болцгоосон. Уран бүтээлчдийн зарим нь СТА цол тэмдэг ч хүртэж байсан.
 
Уран бүтээл талаасаа кино нь чухам ямар болсныг мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байх. Харин би киноны нийгэмд хүргэж буй санаа нь хямдхан байсан гэдгийг л хэлмээр байна.
 
Нэг хэсэгтээ хандалт өндөртэй байсан кино тэгсгээд намжсан.
 
Харин өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр SBN телевизээр “Адтай жаалууд” киноны гуравдугаар бүлгийн 39, 40 дүгээр анги гарч байхыг нь үзэж таарлаа. Сургуулийн шилдэг хүүхдүүдийг багш нь дагуулж яваад Эрээн хот үзүүлж байгаа бололтой. Харин орой нь буудалдаа очоод хоёр хүүг үймүүлж, орондоо хувцастайгаа орлоо гэж багш нь загнаж байна. Тэрхэн үед би зохиолын дагуу жүжиглэж байгаа кино биш, нууцаар хийсэн бичлэг үзэж байгаа юм шиг л санагдлаа. Багш нь хоёр хүүг ээлжлэн чичлэж, дээр нь хувцаснаас нь угзчиж ирээд л загнаж байх юм. Зарим хүмүүсийн нүдэнд бол тэр мундаг жүжигчин эмэгтэй харагдсан байх. Гэхдээ багш нарын нийтлэг төрх, аашийг мэддэг хүнд бол тэнд яг бодит байдлыг л харуулсан үйлдэл. Энэ чинь хүүхдүүдэд зориулсан уран сайхны кино шүү дээ. Бодит байдал дээр тийм байдаг гэдгийг найруулагч нь мэддэг байж болно. Гэхдээ үүнийг баримтат кинонд ашиглаж, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байгаа бол нэг өөр.
 
Нөгөө талаасаа тэнд хүүхдийн эрхийг аймшигтайгаар зөрчиж болно гэдгийг нийгэмд үзүүлж байна.
 
Энэ хэсэг бол хэдэн зуун ангитай тэр киноны ердөө хоёрхон минутын л хэсэг. Гэтэл энэхэн хэсэг минутын үйлдлээр ийм олон асуудлыг үүсгэж байхад түүнийг үзэж байгаа хүүхдүүдэд, үзэгчдэд ямар сэтгэгдэл төрж байгаа бол оо?
 
Нэг зүйлийг тодруулж  хэлье. Эрхэм хүндэт Боловсролын сайд аа, багш нарын чинь үнэн төрхийг хэтэрхий бүдүүлгээр илэрхийлж байгааг анхааралдаа аваарай.

Нийтэлсэн: О.Энхмаа

Багш нарын үнэн төрхийг харуулж байна   
Үзсэн: 9835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2014-05-04 21:29
Одоо ч багшийг доромжлох үзэгдэл хаа сайгүй газар авсан гэхэд болно.Уг нь багшгүй хүн бараг л байхгүй болов уу даа. За тэр нөгөө "Сүнжид багш"аас болж олон багш сэтгэл зүйн эвгүй байдалд орсон доо. Би бүр бодит жишээ харсан."тэр" багшийг өрөвдсөн.Энэ мэтээр багшийг хүүхдүүдтэй нийлж доромжлохоо зогсоомоор юм. Киноны зохиолчид , найруулагчид гэгдээд байгаа хүмүүсээс багшгүйгээр боловсрол эзэмшиж киноны зохиол бичих дайтай болсон нь хэд байдаг юм бэ? Бүх багшийг нэг хэмжээст оруулдагаа болиочээ.
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-05-02 17:59
Ene kuno ganz bichee gypban naiz gecen been xepvvl xiicen kino cajxan gaplaa ep niigemeepee ec cyptaxyyni gajugtai blcn xeden caid nertei dapga nap, emch, bagch geed, gep bvlvvd coeloop damjyylan xvmvvc xvmvvjul abdag vnexeep cain chvvmj bna
64.235.154.xxx [64.235.154.xxx] 2014-05-02 14:43
nuguu bolovsorliin yamnaas baga nasnii huuheduuded zoriulj mungiin gargaad hiij bga gehed arail erhii ydmag doroi buruu uzel surtaltai chanargui buteel bolson bnle. zohiolch nairuulagch gej ymar hun bnaa.
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2014-04-30 11:49
Энэ хүүхдүүдэд харин ч муу үлгэр дуурайл үзүүлдэг кино. Кино ч гэхэд арай л биш. Багш нэр бүгд тийм муухай биш
203.130.70.xxx [203.130.70.xxx] 2014-04-30 10:38
Буруу нь юу байгаа юм. Зөв л юм хэлсэн байна шүү дээ.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-04-29 13:19
багш нар хүүхэдтэй их муухай харьцдаг нь үнэн шүү дээ. өөрсдөө мэддэггүй байх л даа баян хоосон аав ээж нь боломжтой боломжгүйгээр хүртэл дугаарлаж харьцана. өмссөн зүүсэн гадаад царай зүсээр нь хүртэл ялгаварлаж харьцана.
180.235.178.xxx [180.235.178.xxx] 2014-04-26 14:26
uran saihnii kino uran buguud saihan biah yostoi ene bol muuhai bna
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-25 21:41
яагаад болохгүй гэж.яагаад орондоо хувьцастай болохгүйг хэлж болохгүй гэж.буруу зүйл хийж байгаагаа мэдээд санаатай хийж байгааг яах гэж загнаж болохгүй гэж үү
49.0.157.xxx [49.0.157.xxx] 2014-04-25 20:31
BAGSH NARAA ZODOJ BOLNO HARIN DOROMJILJ BOLOHGYI HYYHDYYD IH GOMDDOG YUM . HYMYYJILGYI GEGDSEN HYYHDYYD BAGSHAA ETSEG EHEESEE ILYY HYNDELDEG
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-24 10:30
ene arai l bish kino shuu arai l bn
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-04-23 23:55
Heterhii neg taliig barisan muuhai kino.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-04-23 23:51
Arai ch dee. Ta nar odoo bolimoor yumaa. Etseg ehchuud uursduu ch diilehee bolison, humuujliin asar ih dogolodoltoi bolson huuhduudtei uuriin ur huuhed, oron geree martaad yawdag bagsh nariig denduu hudlaa gutgej bgaa yum bish uu. Ihenh etseg ehchuud ur huuheddee udurt heden tsagiig zartsuulj herhen handdag talaar bodoj uzmeer yum bish uu.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-23 19:39
yagaad bolohgui gej iim bagsh zunduu baidag sh dee. harin ch zorigtoi gargasan baina. nairuulagch hotsrogdoogui harin turuulj helsen um bishuu?
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-04-23 16:31
bagsh nar bydyyleg sh dee. Syyliin yed Plehanoviin neremjit Ulaanbaatar litsei / oros/ surgyyliin oros mongol bagsh nar mash bydyyleg aash avir gargaj baigaa.Hyyhdiin erhed bydyylgeer haldaj baigaa. Bid neg ikh udaan tevchihgyi shyy.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-04-23 15:00
kinog nasaaraa bagsh hisen hun hisen oorooroo tosooljee
124.158.120.xxx [124.158.120.xxx] 2014-04-23 13:30
Энэ кино хийж байгаа найруулагч багш нарыг бүү доромжлоочээ танай энэ кино хүүхдүүдэд муу зуршил бие биеэ үзэн ядах өмсссө зүүснээрээ талцах өнгө үзэмжээр нь нөхөрлөх наэйзлах нөхөрлөх нь хүртэл баян хоосон гэдэг үзэл ээр хандах хандлагыг л суулгах юм байна даа ийм киног хэн зөвшөөрч гарагж байна.түргэн хаагаач ээсайхан сайхан хүүхдийн кино найруулагч нар хаашаа явчихсан юм бэ
124.158.120.xxx [124.158.120.xxx] 2014-04-23 13:14
энэ киног хийж байгаа найруулагч нь яасан хоцрогдсон сэтгэлгээтэй хүн байна аа Энэ кино хүүхдийн хүмүүжилд үнэхээр сөрөг хүүхдийг бие биеийн эсрэг үзэлд турхирсан л юм байна. түргэн зогсоогооч ээ сайдаа
124.158.120.xxx [124.158.120.xxx] 2014-04-23 13:14
энэ киног хийж байгаа найруулагч нь яасан хоцрогдсон сэтгэлгээтэй хүн байна аа Энэ кино хүүхдийн хүмүүжилд үнэхээр сөрөг хүүхдийг бие биеийн эсрэг үзэлд турхирсан л юм байна. түргэн зогсоогооч ээ сайдаа
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-04-23 12:41
бүх багш нар ийм бишшүү.багш нар эрхээ хамгаална шүү.

Бидэнтэй нэгдээрэй