![](/uploads/201903/news/thumb/3ef91199e67ef0360d01088c7f73a1a7_x3.jpg)
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших "Цонж толгой" нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.
Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт үзэгдэнэ.
Хүний гараар бүтээсэн зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хад, өндөр нь 6-7 метр, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Хар саарал өнгөтэй бөгөөд өнгөлөх юм бол гялалзсан хар өнгөтэй болдог.
Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй. Харин дэлхийд цөөн хэдэн газарт байдаг бөгөөд "hexagonal rock" гэж нэрлэдэг.
Энэ өмөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтад 1988 онд 18.0 га талбайтайгаар бүртгэн авсан байна. Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор Дорноговь аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.
Цонжийн чулуу | ||
Үзсэн: 4585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.